Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” өнгөрөгч лхагва гариг буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хичээлийн I байрны хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн гол зорилго нь ШУТИС-ийн суралцагч болон төгсөгчдийг ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөө хүргэх, ажил олгогчийн зүгээс хүний нөөцийн бодлого, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг таниулах, төгсөгчдийн талаар нарийвчилсан мэдээлэл авах, сонгон шалгаруулалт хийх, ШУТИС болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг нэг дор зохион байгуулах зорилготой.


Уг өдөрлөгт Оюутны хөгжил, соёл үйлчилгээний албатай хамтран төгсөгчдөд “Ажил эрхлэлтэд чиглүүлэх” сургалт зохион байгуулсан MSDI pro-HR консалтинг групп болон Монголиа Талент Нэтворк, Worki ХХК, Баялаг NRJ, Уул уурхайн олборлолт компани, Ажил зуучлалын нэгдсэн төв , Энержи Ресурс ХХК, Таван богд групп, Үлэмж STJ ХХК, Мика монголиа, CU Mongolia хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцлоо.
Тус өдөрлөгт 500 гаруй нээлттэй ажлын байр зарлагдаж олон зуун оюутныг цагийн болон байнгын ажлын байраар хангагдах боломж бүрдсэн. Оюутнууд үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ажлын байрны анкет бөглөн найдвартай ажлын байртой болох боломж олгосон үр дүнтэй ажил боллоо.
Тус арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллага, сургуулийн хамт олондоо талархал илэрхийлье.
Оюутны хөгжил, соёл үйлчилгээнийй алба
ШУТИС-ийн Удирдах зөвлөл 2026 оны төсвийг баталж, “Чанар, ёсзүйн жил”-ийг зарлалаа
“Эндаументын сан”-г олон улсын жишигт нийцүүлэн байгуулж анхны хөрөнгө оруулалтаа олон улсаас татлаа
ШУТИС, ХШУС-ийн төлөөлөл ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрүүд, хагас үйлдвэрлэлийн төв, лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа
“Философи, хүний эрхийн уулзварт: хиймэл оюун ухаан ба ёс зүй” философийн улсын XVII олимпиадад ШУТИС-ийн оюутнууд дэд байрыг эзэллээ
Архивчдын өдрөөр ШУТИС-ийн ажилтнууд салбарын шагналаар шагнагдлаа