ШУТИС болон бусад их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, өмнө нь аль нэг их, дээд сургуульд дипломын, бакалаврын зэрэг эзэмшсэн иргэн, эсвэл тодорхой мэргэжлийн чиглэлээр ажиллаж байгаа иргэдийг ШУТИС-аас санал болгож байгаа бакалаврын түвшний хичээлүүдээс өөрийн сонирхлын дагуу 12 хүртэл багц цагийн 1-4 хичээл сонгон суралцахыг санал болгож байна.
Сургалтын бүртгэл :
Суралцах хүсэлтэй иргэдийг 2024 оны 12-р сарын 25-с 01-р сарын 13-ны өдрүүдэд Элсэлтийн вэб-ийн /www.elselt.edu.mn/ Зэргийн бус сургалт хэсэгт бүртгүүлнэ. Хичээлийн жагсаалтыг хавсралтаас харна уу.
Сургалтын хугацаа :
“Сургалтын нэгдсэн хуанли”-ийн дагуу 01-р сарын 20-ноос 16 долоо хоногийн турш долоо хоногт 1-2 удаа танхимын сургалтаар.
Сургалтын үр дүнгийн баталгаажуулалт:
Суралцагчийн сонгосон хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг сургалтын дүрэм журмын дагуу үнэлж гэрчилгээ олгоно.
Сургалтын төлбөр :
Сургалтын төлбөрийг ШУТИС-ийн бакалаврын сургалтын 1 багц цагийн үнэлгээгээр тооцно.
Сургалтын бодлого, хөтөлбөрийн алба
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН 14 ХОНОГИЙН СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Докторын зэрэг хамгаална
ЖАЙКА Олон улсын байгууллагаас зохион байгуулдаг SIH (Social Innovation Hub) хөтөлбөр зарлагдаж байна
“Б” цагийн гүйцэтгэлээ Эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн системд шивж оруулна уу
ШУТИС-ийн Зэргийн бус сургалтад суралцахыг урьж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв