УУИС-ийн Геодези, маркшейдерийн профессорын багийн Эдэлбэр газрын кадастр, зураглал мэргэжлээр суралцаж буй оюутнуудын “Мэргэжил сурталчлах”- Өдөрлөг 2012 оны 10-р сарын 14-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

“Мэргэжил сурталчлах”- Өдөрлөг нэртэйгээр зохион байгуулж буй энэ арга хэмжээ нь мэргэжлээ тухайн мэргэжлээр суралцаж байгаа 1-р курсын оюутануудад танилцуулах, Эдэлбэр газрын кадастр, зураглал мэргэжлийг нийт оюутануудад сурталчлах, мэргэжил нэгт хүмүүстэй чөлөөт ярилцлага өрнүүлж, мэргэжлийн багш нар заавар зөвөлгөө өглөө.

Энэхүү мэргэжил сурталчлах өдөрлөгт Геодези, маркшейдерийн тэргүүлэх профессор Доктор Д.Оюунцэцэг, Хан-Уул дүүргийн газрын албаны газар зохион байгуулагч М.Нэргүй, Эдэлбэр газрын кадастр, Зураглал мэргэжлийн ахлах багш Б.Гантулга, Багш С.Үржинханд, С.Жаргалмаа болон Эдэлбэр газрын кадастр, Зураглал мэргэжлээр суралцаж буй I-IV-р Курсын оюутнууд оролцсон юм.

Ерөнхий зохион байгуулагчаар Эдэлбэр газрын кадастр, Зураглал мэргэжлээр суралцаж буй IV-р Курсын оюутнууд болон Зөвлөх багш С.Жаргалмаа нар ажилласан бөгөөд энэхүү өдөрлөг нь жил бүрийн 10-р сард зохион байгуулагддаг уламжлалтай юм.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд ширээ засалтын уралдаан, багийн мэндчилгээ, танин мэдэхүйн уранлдаант АХА, олс таталт болон хөгжөөнт тэмцээн болж аваргуудаа шалгарууллаа.
Тэргүүн байрыг багийн амжилтын дүнгээр Эдэлбэр газрын кадастр, Зураглал мэргэжлээр суралцаж буй III-р Курсын анги хамт олон тэргүүлж, удаах байрыг I-р курсын анги хамт олон хүртлээ.

Эдэлбэр газрын кадастр, Зураглал мэргэжлээр суралцаж буй III-р Курс

Эдэлбэр газрын кадастр, Зураглал мэргэжлээр суралцаж буй I-р Курс
Үндэсний хүнс үйлдвэрлэлийн “Мах Импэкс” ХК, “Милл Хаус” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Дижитал соёлыг түгээн дэлгэрүүлэх шинэ боломж бүрдлээ
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.