ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Мэдээлллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбар “CYBER SECURITY& PRIVACY PROTECTION & COMPUTER NETWORK” сэдэвт олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгууллаа.
Мэдээллийн аюулгүй байдлаар суралцдаг, сонирхдог оюутан залуусын дунд салбарын чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэр боловсруулах, шинэ санаа инновацыг дэмжих, судлаачид, мэргэжилтнүүд болон оюутнуудыг нэгтгэн, мэдлэг солилцох зорилгоор Cyber Security& Privacy Protection & Computer Network сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 12-р сарын 22-ны өдөр ШУТИС-ын 8-р байрны 12 давхрын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Ивээн тэтгэгч Young Brain Institute болон Data Center.
Хуралд БНСУ-аас Seoul Women's University, ӨМӨЗО-оос Inner Mongolia University болон ШУТИС, МХТС-ийн оюутнууд тус тус оролцлоо.
ЗОЧИН ИЛТГЭГЧЭЭР:
Эрдэм шинжилгээний хуралд нийт 16 илтгэлийг аман хэлбэрээр, 24 илтгэлийг ханан хэлбэрээр хэлэлцэж дараах илтгэлүүд шалгарлаа.
Бакалавр оюутны аман илтгэлээр:
1-р байр: Ц.Билгүүн, Удирдагч МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбарын дэд профессор, доктор (Ph.D) Л.Одончимэг
“REAL-TIME MALICIOUS DNS QUERY CLASSIFICATION SYSTEM BE MACHINE LEARNING”
2-р байр: Б.Баасанжаргал, Ш.Нандиндулам, Удирдагч МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Мөнхбаяр
“MALWARE DETECTION USING MACHINE LEARNING ALGORITHMS ON LINUX-BASED OS”
3-р байр: Т.Золбоот, М.Бат-Оргил, Удирдагч МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбарын ахлах багш, доктор (Ph.D) Т.Булганмаа
“HTTP HOST HEADER ATTACKS”
Шилдэг ханан илтгэлээр:
1-р байр: Б.Золбаяр, Б.Билгүүн, Удирдагч МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Мөнхбаяр
“MALICIOUS URL DETECTION USING MACHINE LEARNING ALGORITHMS RF AND SVM”
2-р байр: Г.Даваасүрэн, Н.Бямбадорж, Удирдагч МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Мөнхбаяр
“THE HANDSHAKE MECHANISM OF WPA3 AT THE DATA LINK LAYER AND MODELING THE DRAGONFLY PROTOCOL IN PYTHON”
3-р байр: Б.Оюун-Эрдэнэ, Б.Лхагвасүрэн, Д.Батбаяр, Б.Нямдорж, Т.Ингүүмэл, Удирдагч МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбарын дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Б.Дэнсмаа
“SOFTWARE DEFINED NETWORK SOLUTION (HUAWEI)”
тус тус шалгарлаа.
ШУТИС-ийн Уул уурхайн Маркшейдерийн сургалт судалгааны лабораторийн нээлт боллоо
Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө