Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн Мэдээллийн Сүлжээ Аюулгүй Байдлын салбар, Computer & Communication Security клуб хамтран "MUST-CTF 2024" Улсын II Мэдээллийн Аюулгүй Байдлын олимпиад 2024 оны 12-р сарын 22-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уг олимпиад нь мэдээллийн аюулгүй байдлаар сонирхон суралцдаг Монгол Улсын их дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын мэдлэг, ур чадварыг сорих, бодит туршлага хуримтлуулах, багийн ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.
Олимпиадын I шат 2024 оны 12-р сарын 14-нд онлайнаар зохиогдсон ба ШУТИС, МУИС, ҮБХИС, ДХИС, Идэр их сургууль, Хүрээ дээд сургуулиудын оюутнуудаас бүрдсэн 70 баг, 200 гаруй оролцогчтойгоор амжилттай оролцсон.
Финалын шат нь 2024 оны 12-р сарын 22-нд ШУТИС-ийн Эрдэм Шинжилгээ, Инновацын төв VIII байранд ШУТИС, МУИС, Идэр их сургуулийн шилдэг 10 багийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа.
Тэргүүн байр: ШУТИС-ийн "Tsuivan Enjo|yers" баг /3933 оноогоор/
Оролцогч 1:А.Эрхэмбаяр
Оролцогч 2: М.Дөлгөөнбуян
Хоёрдугаар байр: ШУТИС-ийн "s1mple" баг /3925 оноогоор/
Оролцогч 1: Э.Ганбаяр
Оролцогч 2: Э.Лхагвасүрэн
Оролцогч 3: В.Батзаяа
Гутгаар байр: ШУТИС-ийн "byte me harder" баг /3925 оноогоор/
Оролцогч 1: Д.Мөнхбадрал
Оролцогч 2: П.Цэрэнпунцаг
Оролцогч 3: Б.Билгүүндалай тус тус тэргүүллээ.
Тус үйл ажиллагааг дэмжин оролцсон багш, оюутан, оролцогч багууддаа болон ивээн тэтгэгч Data Center, Young Brain Institute-д талархал илэрхийлье. Мөн олимпиадад амжилттай оролцсон бүх багууддаа цаашдын ажил, суралцах үйлсэд нь өндөр амжилт хүсье.

1-р байр Tsuivan Enjoyers баг

2-р байр s1mple баг

3-р байр Byte me harder баг

Олимпиадын нийт оролцогчид.
Ивээн тэтгэгчээр Data Center болон Young Brain Institute оролцлоо.
ШУТИС-ийн Удирдах зөвлөл 2026 оны төсвийг баталж, “Чанар, ёсзүйн жил”-ийг зарлалаа
“Эндаументын сан”-г олон улсын жишигт нийцүүлэн байгуулж анхны хөрөнгө оруулалтаа олон улсаас татлаа
ШУТИС, ХШУС-ийн төлөөлөл ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрүүд, хагас үйлдвэрлэлийн төв, лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа
“Философи, хүний эрхийн уулзварт: хиймэл оюун ухаан ба ёс зүй” философийн улсын XVII олимпиадад ШУТИС-ийн оюутнууд дэд байрыг эзэллээ
Архивчдын өдрөөр ШУТИС-ийн ажилтнууд салбарын шагналаар шагнагдлаа