Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль /МХТС,Захирал Б.Сүхбат/, Механик Инженерийн Сургууль /МИС, захирал Д.Цолмонбаатар / хамтран ажиллах тухай гурван талт “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж гарын үсгээ зурлаа. (2012.10.17)

Талууд Их Сургууль-Бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, эрдэмтэн, багш нарын эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд МҮХАҮТ-аас дэмжлэг үзүүлэх, инновацийг хөгжүүлэхэд идэвхитэй оролцох, их сургуулийн дэргэд старт-ап компанийг үүсгэн хөгжүүлэх, Танхимын гишүүн байгууллагуудтай хамтран эрдэм шинжилгээ-судалгаа болон инновацийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар идэвхи, санаачилгатай хамтран ажиллаж Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм. Хоёр сургууль МҮХАҮТ-ийн гишүүн байгууллагаар элсэхээр шийдвэрлэсэн бөгөөд ингэснээр эдгээр нь МҮХАҮТ-ын анхны боловсролын гишүүн байгууллага болж байгаа юм.
Санамж бичигт гарын үсэг зурсны дараа гурван талын төлөөлөл зангиагүй уулзалт хийж цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодол солилцон эхний захиалга нь МҮХАҮТ-ын байранд Full HD Телевизийн студи байгуулах болон телевизийн нэвтрүүлэх станцийг МХТС-ийн багш судлаачдын тусламжтайгаар суурилуулах төслийн ажлыг хийхээр харилцан тохиролцлоо.
http://www.mongolchamber.mn/
Эх оронч сэтгэлгээ, инженерийн мэдлэгийг хослуулсан ШУТИС-ийн “Оюутан цэргүүд”
ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа