Global Hybrid Classroom (GHC) хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Цинхуа Их Сургуулиас ШУТИС-ийн оюутнуудад санал болгосон хичээлүүдийг онлайнаар судлах сонирхолтой оюутнуудыг урьж байна.
ШУТИС болон Глобал MOOC ба Онлайн Боловсролын Альяансын (https://mooc.global/) хамтын ажиллагааны хүрээнд Global Hybrid Classroom (GHC) (https://mooc.global/hybrid-classroom/) хөтөлбөрөөр ШУТИС-ийн оюутнуудад 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийн 23 хичээлийг онлайнаар, англи хэл дээр, үнэ төлбөргүй судлахыг санал болгож байна.
Сонирхсон оюутнууд хавсаргасан 3 файлыг (1. Хичээлүүдийн жагсаалт_Excel; 2. Хичээлүүдийн хөтөлбөр, товч агуулга_ZIP; 3. Оюутнууд бүртгүүлэх зааварчилгаа_PDF) үзэж, мэдээллүүдийг судлаад зааварчилгааных нь дагууд Онлайн сургалтад бүртгүүлж, онлайнаар суралцана уу.
Тодруулах зүйл, асуулт үүсвэл Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбаттай (Утас: 9917004; Email: ganbatda@must.edu.mn) холбогдоно уу!
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оюутан Төлөөлөгч” хөтөлбөр зарлагдлаа
Шинжлэх ухаан, технологийн их сургууль "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Японы хамтрагч их сургуулиудад ажилласан тайлан хэлэлцүүлэг
ХШУС-ийн математикийн багш Д.Ганзоригийн Сүнжидмаа "Аавдаа зориулсан талархал"-ын тоглолтод урьж байна.
Global Hybrid Classroom (GHC) хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Цинхуа Их Сургуулиас ШУТИС-ийн оюутнуудад санал болгосон хичээлүүдийг онлайнаар судлах сонирхолтой оюутнуудыг урьж байна.
KANEKOKIKAI Inc. JOB FAIR 2025, JAPAN
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв