Төрийн өмчийн зургаан их сургууль 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр судалгаа, инновац, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, төсөл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээг үзэглэв.
3 жилийн хугацаанд үргэлжлэх тус гэрээнд эрдэм шинжилгээний WoS, Scopus мэдээллийн санд бүртгэлтэй бүтээлийн тоо, чанарыг сайжруулах, Scopus мэдээллийн санд байгууллагын нэрийн баталгаажуулалт хийх (profile refinement), Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн нэгдсэн сан (Scopus Elsevier)-г хамтран ашиглах, эрдэм шинжилгээний сэтгүүл, бүтээл хуулбарлалтын санг хөгжүүлэх, багш, судлаачдын бүтээл хэвлүүлэхэд хамтран дэмжлэг үзүүлэх, салбар дундын болон салбар дамнасан гадаад, дотоодын судалгаа, инновац бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, олон улсын болон үндэсний томоохон төсөл хөтөлбөрүүд дээр оролцох, эндаумент сан байгуулах, Засгийн газрын бодлогын баримт бичигт дурдсан зарим үйл ажиллагааны хөтөлбөрт тинк танк байгуулан хамтран оролцох, мөн нээлттэй лаборатори байгуулах, тоног төхөөрөмжийг хамтран ашиглах, багш, судлаач, оюутнуудад зориулсан энтрепренёршип гарааны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны гэрээнд Монгол Улсын Их Сургуулийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор С.Гомбобаатар, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор, профессор Д.Цолмонбаатар, Молнгол Улсын Боловсролын Их Сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Б.Хоролдагва, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор, дэд профессор Ц.Билэгтсайхан, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, дэд профессор Э.Төмөртогтох, Соёл Урлагийн Их Сургуулийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор, профессор Ж.Эрхэмтөгс нар гарын үсэг зурж бусад албаны төлөөллүүд байлцав.
Scopus мэдээллийн санд байгууллагын нэрийн баталгаажуулалт хийх (profile refinement) чиглэлээр дээрх таван их сургууль МУИС-тай хамтын ажиллагааны гэрээг энэ сард багтаан үзэглэхээр ажиллаж байна.
СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН АЛБА
ИННОВАЦ, ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАЛТЫН ТӨВ
Улсын оюутны математикийн олимпиад
Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй танилцав
ШУТИС-ийн багш Дэлхийн медальтан боллоо
ШУТИС-ийн проректор, профессор багш нар БНХАУ-ын Чуньчин их сургуульд айлчилж, “Бүс ба Зам” хамтарсан лаборатори байгуулахаар тохиров
Олон улсын Нээлттэй боловсролын өдөрлөг зохион байгуулагдлаа