2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ОХУ-ын Буриадын их сургуулийн ректор профессор Алдар Дамдинов, проректор Виктория Номогоева, профессор Евгений Иванович Лиштованный, Ариуна Галданова нарыг ШУТИС-ийн ректор Т. Намнан хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр 2025 оны 7 дугаар сард зохион байгуулагдах Монгол, ОХУ-ын их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар форумыг зохион байгуулах ажлыг хэлэлцэх, форумын товыг тохирох, ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Уг форум нь Монгол, ОХУ-ын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Зочдыг мөн Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор Д. Цолмонбаатар хүлээн авч уулзан, хоёр их сургуулийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл хамтран хэвлүүлж ажиллах талаар санал солилцлоо. 2025 оны 6 болон 9 дүгээр саруудад ШУТИС дээр зохион байгуулагдах Олон улсын эрдэм шинжилгээний хуралд БУИС-иас хамтран оролцохыг урилаа.
ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв