Хятад улс “Нэг бүс, нэг зам” төслийн хүрээнд гадаад улстай хамтран эдийн засаг, соёл, хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх зэрэг олон талаар хамтарсан ажлууд зохион байгуулж байгаа. Энэхүү үйл ажиллагааны нэг болох “China International Book Trading Corporation” байгууллагаас жил бүр олон улсын хэмжээнд хятад номын үзэсгэлэн, худалдаа зохион явуулдаг.
15 дахь удаагийн Олон улсын номын үзэсгэлэн, худалдааг Бээжин хотноо 2025 оны 1-р сард зохиосон. Үүний хүрээнд гадаадын байгууллага, сургуульд ном, сурах бичиг хандивласан. Тус байгууллагаас ШУТИС-ийн Гадаад хэлний сургуульд 7040 юанийн үнэ бүхий хятад ном, сурах бичиг болон 2814 юанийн соёлын эд зүйлийг хүргүүлсэн.



Гадаад хэлний сургууль 2008-2009 оны хичээлийн жилээс хятад хэлний сургалт явуулж эхэлсэн түүхтэй. Одоогийн байдлаар ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулиас гадна ЭХИС-ийн “Цахилгаан хангамж”, “Сэргээгдэх эрчим хүч”, “Дулааны инженер”, “Эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалтын инженер” мэргэжлээр, ГУУС-ийн “Геодези”, ХШУС-ийн “Химийн инженерчлэл”, “Статистик”, “Үйлдвэрийн экологийн инженер” зэрэг 8 мэргэжлээр хятадын их дээд сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөрийн ангид хятад хэл суралцаж, ГХС-ийн багш нар сургалтыг явуулж байна.
Гадаад хэлний сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд, хамтын ажиллагаатай Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 2700 юанийн ном, сурах бичгийг хандивлав.

Оюутны суралцах анги танхимыг тохижуулах, ном сурах бичгээр хангах ажилд ГХС-ийн удирдлага, багш нар байнга идэвх санаачилгатай ажилласаар ирсэн.
Гадаад хэлний сургууль
Ази судлалын тэнхим
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа