ШУТИС-ийн Оюутны холбооны XII чуулга уулзалт 2012 оны 10 дугаар сарын 13-нд урлаг зааланд болж өнгөрлөө. Чуулга уулзалтыг нээж ректор Б.Дамдинсүрэн үг хэллээ. Энэхүү чуулга уулзалтад ШУТИС-ийн оюутан залуусын төлөөлөл болсон 216 шилдэг оюутнууд ирж санал бодлоо солилцов.
Уг чуулга уулзалтаар Оюутны холбооны тэргүүн Б.Сайнсанаа үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхийн сацуу Оюутны холбооны 2011/12 онд хийсэн үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Оюутны холбооны тэргүүнд УУИС-ийн шилдэг оюутан болох Б.Мягмардорж, Э.Өлзийхутаг нар нэр дэвшлээ. Нэр дэвшигчид УУИС-ийн ашиглалтын ангийн оюутнууд байснаараа энэ удаагийн чуулган онцлог байлаа. Нэр дэвшигчид өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санаа бодол, байр сууриа илэрхийлэв.
Үүний дараагаар Оюутны холбооны тэргүүнийг сонгох санал асуулга явуулсны үр дүнд Б.Мягмардорж 59% санал, Э.Өлзийхутаг 37,2% санал тус тус авсан бөгөөд 2,7% санал хүчингүйд тооцогдож олонхийн саналаар Б.Мягмардорж Оюутны холбооны тэргүүн боллоо. Оюутны холбоо хуулийн хүрээнд шинэчлэгдэн байгуулагдсанаас хойш анх удаа УУИС-ийн оюутан Оюутны холбооны тэргүүнээр сонгогдлоо.
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ