ШУТИС-ийн харьяа (Коосэн) Технологийн коллежид сургалтын албаны дарга сонгон шалгаруулж авна

Захиалж буй ажлын байрны нэр: Сургалтын албаны дарга

Орон тоо: 1

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол

Дээд, магистраас доошгүй зэрэг, цолтой

Мэргэжил

 

Мэргэшил

Боловсролын удирдлага, сурган заах арга зүйн чиглэлээр мэргэшсэн

Туршлага

Сургалтын арга зүй, зохион байгуулалтын дадлага туршлага эзэмшсэн, сургалтын албанд ажиллаж байсан туршлагатай.

Ур чадвар

Дүн шинжилгээ хийх

Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийх, нэгтгэх, дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах, гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах, дүн шинжилгээ хийх чадвартай байх

Асуудал шийдвэрлэх

Хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх хувилбар боловсруулах, өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг байх, бүтээлч санаачилгатай ажиллах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, ажлын цагийг баримтлан, харилцааны соёлыг эрхэмлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шударга байх, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

Багаар ажиллах

Багаар ажиллаж, мэдлэг туршлага, ур чадвараа бусадтай хуваалцах, хамтран ажиллах, хамт олны эерэг нээлттэй уур амьсгалыг дэмждэг байх

Бусад

Албан ажлын дагуу хууль эрх зүйн үндэслэлтэй зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх, компьютерын өргөн хэрэглээний программ, мэдээллийн технологийн дэвшилтэт технологи ашиглах, төрийн албан хэрэг хөтлөлт, монгол хэл бичгийн найруулга, дүрмийн мэдлэгтэй байх, англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийг ашиглах чадвартай байх,

 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий, бүрэн бөглөсөн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
  • Боловсролын зэрэг, цолны дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх)
  • Хувь хүний намтар
  • Бүтээлийн жагсаалт
  • Гадаад хэлний мэдлэг болон бусад чадварыг эзэмшсэнийг батлах үнэмлэх, сертификатын хуулбар
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
  • Нийгмийн даатгал төлсөн лавлагаа /E-Mongolia/
  • Ажлын туршлагыг хангасан тухай нотлох баримт (нийгмийн даатгалын дэвтэр, албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэр)-ийн хуулбар, лавлагаа

Тайлбар: Бүрдүүлсэн баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө бүрэн хариуцна.

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 18:00 цаг хүртэл must-kosen@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих дугаар: 99093566, 77110097 (Ажлын цагаар)

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, ШУТИС-ийн 8-р байр, 402 тоот

СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ