2025 оны "Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийг сар шинийн баяр давхацсантай холбогдуулан гуравдугаар сарын 14-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Батлан хамгаалах яамнаас гаргалаа.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан энэ сарын 10-ны өдрийн 17 цагийн байдлаар тасалбар болгон "Дээд боловсролын мэдээллийн сан"-гаас оюутнуудын мэдээллийг татах юм. Иймээс мэдээллийн санд мэдээллээ оруулаагүй хоцроосон магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагууд оюутнуудын мэдээллийг яаралтай оруулах шаардлагатай байна.
Цахимаар бүртгүүлж байгаа оюутнуудын хувьд "Оюутны мэдээлэл олдсонгүй" гэсэн алдаа гарсан тохиолдолд гар утасны "E-Mongolia" аппликейшнээ шинэчлэх, их, дээд сургуулийнхаа сургалт, оюутны албатайгаа холбогдож тодруулна уу.
Сургалтад хамрагдах оюутнууд дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай.
Бүртгэл явагдаж дууссаны дараагаар тэнцсэн эсхүл тэнцээгүй талаар мэдээллийг цахимаар хүргүүлэх бөгөөд тэнцсэн оюутнууд сургуулийнхаа харьяалах аймаг, дүүргийн цэргийн штабт энэ сарын 11-ний өдрийн 08:00 цагаас эхлэн биеэр очиж, цэрэгт татагдагчийн анкет (4 дүгээр маягт) бөглөнө. Үүний дараагаар тухайн цэргийн штабаас дараагийн шатны сонгон шалгаруулалт хаана, хэзээ болох талаарх мэдээллийг өгөх юм.
Урилга, уриалга : Сургуулийнхаа ирээдүйн төлөө сэтгэлээ чилээдэг эрхэм багш, судлаачид та бүхнийг "ШУТИС-ийн хөгжилд оруулах бидний хувь нэмэр" сэдэвт чөлөөт хэлэлцүүлэгт урьж байна.
ШУТИС -ийн Залуучууд Улаан Загалмай клуб ШУТИС-ийн эрүүл мэндийн төв-тэй хамтран“Цусны донор”-ын өдөрлөг зохион байгуулах гэж байна
"Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийг сунгалаа
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!
ШУТИС-ийн Оюутны математикийн XXVIII олимпиад