Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд “Мэдлэг хуваалцах хөтөлбөр” буюу өөрийн улсын хөгжлийн туршлагаас хуваалцах ажлыг 2004 оноос эхлэн Солонгосын хөгжлийн хүрээлэн (Korea Development Institute) хариуцан хэрэгжүүлж ирсэн.
“2024-2025 Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийн хүрээнд “Монгол Улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх стратеги (Хүнд үйлдвэрт чиглэх)” төслийг хамтран хэрэгжүүлэх эхлэлийг тавьж Солонгосын хөгжлийн хүрээлэн (KDI), Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, болон ШУТИС-ийн төлөөлөл оролцсон 3 талт хамтарсан уулзалт 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ШУТИС-д зохион байгуулагдлаа.
Уулзалтанд оролцсон Солонгос болон Монголын талын хүмүүсийн нэрс:
Хон ХАН - Ахлах зөвлөх бөгөөд Сангийн дэд сайд асан, Солонгосын Статистикийн комиссар асан
Ён Кван, СОН - Төслийн менежер /Олон улсын хөгжлийн төвийн мэргэжилтэн (KDI)/
Жин Хёк, ХА – Менежер /Олон улсын хөгжлийн төвийн судлаач (KDI)/
До Сунг, НА – Төслийн менежер /Солонгосын ЖДҮ-ийн институтын үүсгэн байгуулагч бөгөөд Тэргүүлэгч/
Жан Хо, ЧОЙ - Ерөнхий судлаач /Солонгосын ЖДҮ-ийн хөгжлийн бодлогын хүрээлэн (KISME)-ийн дарга (Сэдэв 1)/
Ён Хо, ЮҮН – Судлаач /Халлим төгсөлтийн судалгааны их сургууль (HUGS)-ийн профессор
Ён Сүү, КОМ – Судлаач /Солонгосын ЖДҮ-ийн хөгжлийн бодлогын хүрээлэн (KISME)-ийн Ерөнхийлөгч
Хён Сок, ЛИ – Төслийн ажилтан /Солонгосын ЖДҮ-ийн хөгжлийн бодлогын хүрээлэн (KISME)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Сангмён их сургуулийн профессор
Ранжилын БАДМААНЯМБУУ – Проректор /Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор/
Норовсамбуу МӨНХӨӨ – Албаны дарга /Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Төлөвлөлт, дижитал шилжилтий алба/
Сүхбаатарын СҮХБАТ - Газрын дарга /Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга
Батчулуун ОТГОНХҮҮ – Хэлтсийн дарга /Инноваци, түншлэл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
Цэрэндоржийн ОЮУНБОЛД – Ахлах шинжээч /Аж үйлдвэрийн бодлогын газар/
Баяртогтохын ЧИМГЭЭ – Ахлах мэргэжилтэн /Аж үйлдвэрийн бодлогын газар/
Нямлхагвын ӨЛЗИЙ - Ахлах мэргэжилтэн /Гадаад хамтын ажиллагаа, мэдээлэл технологийн хэлтэс/
Бавуугийн ЧИНЗОРИГ -Дотоодын зөвлөх /Профессор, Эрдэнэс судалгаа хөгжлийн төв/
Болдын ТУНГАЛАГТАМИР - Дотоодын зөвлөх /Профессор, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль/
Батбаярын АРТАГБАТ - Дотоодын зөвлөх /Австралийн уул уурхай, металлургийн хүрээлэн
Пүрэвхүүгийн ЗОЛБОО – Орчуулагч
Солонгосын хөгжлийн хүрээлэн (KDI), Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, ШУТИС-ийн төлөөллийн хамтарсан уулзалт боллоо
Багш нарт зориулсан "Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө” сургалт болов
“Пи” тооны өдөр өнөөдөр боллоо
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2025” амжилттай болж өндөрлөлөө
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө