Япон Улсын Акита Их Сургуулийн Оюутан Солилцооны 2025 оны 10-р сарын Хөтөлбөр Зарлагдлаа
Манай их сургууль Япон улсын Акита Их Сургуультай байгуулсан оюутан солилцооны гэрээний хүрээнд 2025 оны 10-р сараас эхлэх оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж байна.
Хөтөлбөрийн төрөл ба хугацаа
1. Акита Их Сургуулийн Академик Япон Хэлний Хөтөлбөр
Хугацаа: 2 улирал (2025 оны 10-р сараас 2026 оны 8-р сар хүртэл)
2. Акита Их Сургуулийн Ерөнхий Оюутан Солилцооны Хөтөлбөр
Хугацаа:
1 улирал: 2025 оны 10-р сараас 2026 оны 2-р сар хүртэл
2 улирал: 2025 оны 10-р сараас 2026 оны 8-р сар хүртэл
3. Тогтвортой Ирээдүйг Бүтээх Акита Их Сургуулийн Хөтөлбөр
Хугацаа:
1 улирал: 2025 оны 10-р сараас 2026 оны 2-р сар хүртэл
2 улирал: 2025 оны 10-р сараас 2026 оны 8-р сар хүртэл
Энэхүү хөтөлбөр нь Япон улсад суралцан, соёл, хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэх хүсэлтэй оюутнуудад зориулсан гайхалтай боломж юм.
Хөтөлбөрүүдтэй холбоотой дэгэрэнгүй мэдээллийг энд дарж танилцана уу.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд маягтыг татаж авч бөглөж, шаардлагатай мэдээллийг бүрдүүлэн onon@must.edu.mn хаягт илгээнэ үү.
Хүсэлт илгээх сүүлийн хугацаа: 2025 оны 4-р сарын 10 (Пүрэв гараг)
Гадаад харилцааны алба,
+976-11329081
ЦАГИЙН ОЮУТАН АЖИЛД АВНА
Хятад хэлний ахлах курсийн оюутнуудад зориулсан ажлын байрны өдөрлөг
ШУТИС-ИЙН харьяа (Коосэн) Технологийн коллежид математикийн багшийн ажлын байр зарлаж байна
EXCHANGE STUDENT OPPORTUNITY – JAPAN
ШУТИС-ийн Ректорын хамт олонтой хийх уулзалтад цахимаар оролцож, санал өгөх боломжтой
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв