Чунцин их сургуулийн олон улсын зуны зуслангийн бүртгэлийн хугацааг сунгалаа

НХАУ-ын Чунцин их сургуулийн 2025 оны олон улсын зуны зусланд БАС-ийн мэргэжлийн ангийн оюутнуудыг хамрагдахыг урьж байна.

Уг зуны зусланд нийт 10 оюутан хамруулах бөгөөд хамрагдах оюутнууд замын зардлаа төлөх бөгөөд байр, хоол бусад бүх зардлыг Чунцин их сургуулиас хариуцна. Зуны зусланг 2025 оны 06 сарын 29-ний өдрөөс 07 сарын 06-ны өдрийн хооронд зохион байгуулна.  

Хамрагдахыг хүссэн оюутнуудыг 2025 оны 04 сарын 15-ны өдрийг дуустал Гадаад харилцааны албаны I-218 тоот өрөөнд бүртгэнэ.

Сонирхсон оюутнууд бүртгүүлэхдээ:

  1. Сургуулийн тодорхойлолт
  2. Дүнгийн хуудас
  3. Гадаад паспортын хуулбар

Жич: Сургалтанд хамрагдах оюутнууд Англи хэлний дунд түвшний (B1-Intermediate) мэдлэгтэй байх шаардлагатай.

Гадаад харилцааны алба