ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу болон төлөвлөлт, дижитал шилжилтийн албаны хамт олон 2025 оны 3 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Гадаад хэлний сургууль, Механик инженер, тээврийн сургуулиудын удирдлага, багш, ажилтнуудад байгууллагын нэгжийн төлөвлөгөөг хэрхэн хийх тухай арга зүйн зөвлөгөөг зохион байгууллаа.


Уг сургалтын гол зорилго нь “ШУТИС-2030” стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд нэгжийн төлөвлөлтийг оновчтой, үр дүнтэй боловсруулах арга зүйг танилцуулах, төлөвлөлтийн ач холбогдлыг ойлгуулах, хэрэгжүүлэх арга барил эзэмшүүлэхэд чиглэгдсэн юм.
Цаашид энэ чиглэлийн сургалтуудыг бүрэлдэхүүн сургуулиудад зохион байгуулахаар төлөвлөж байна.
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв