ШУТИС-ийн Англи хэлний сургалт хариуцсан профессор, багш нар АНУ-ын Вашингтон хотод “Инлингуа” олон улсын хэлний сургалтын институтын урилгаар заах аргазүй, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаад ирлээ.
Профессор, багш нар ажлын удирдамжийн хүрээнд Англи хэлийг гадаад оюутнуудад заах аргазүй (Teaching English Speakers Other Languages) болон Англи хэлийг хоёрдогч хэлний хувьд заах аргазүйн сүүлийн үеийн чиг хандлага (Second Language Aсquisation), Англи хэлний олон улсын стандарт шалгалтыг (TOEIC, iBT TOEFL) зохион байгуулах туршлага судлан, Вашингтон дахь Англи хэлний хөтөлбөрийг магадлан итгэмжлэх комиссийн (Commission of English Language Program Accreditation) үйл ажиллагаатай танилцаж цаашид харилцан холбоотой ажиллах боломжийн талаар ярилцсан болно.

“Арьс ширний үйлдвэрлэлийн шинэ технологи, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг боллоо
ШУТИС-ийн Хэвлэлийн газрын нярав Л.Нарангуа салбарын тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдлаа
“ШУТИС-Хятадад суралцагчид 3” чуулга уулзалт
“Хятад хэл соёлын танхим” нээлтээ хийлээ
Шаньдун ШУТИС-ийн зочид төлөөлөгчдийн уулзалт
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв