Зарлан мэдээллийн дохиогоор ажиллаа

2025-03-27

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, ШУТИС-ийн Ректорын 2025 оны 03 сарын 25-ны “Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах удирдамж”-ын дагуу 2025 оны 03 сарын 27-ны өдрийн 16:00 цагт бүх нийтийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах арга хэмжээг Хичээлийн нийт 11 байранд зохион байгууллаа.

Зарлан мэдээллийн дохиог дамжуулах үед тухайн хичээлийн байруудын “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-ний дагуу, дараах зохион байгуулалтанд орсон.

Эхний дохио дуугарахад СУУ, НУУГД, ХҮЛЭЭ гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж аюулгүй байдлаа ханган түр хүлээсэн.

Хоёр дахь дохио дуугарахад толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж БАРУУН ГАР ТАЛАА БАРЬЖ, “ГҮЙХГҮЙ, ЭРГЭЖ БУЦАХГҮЙ, НЭГНЭЭ ТҮЛХЭХГҮЙ” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, тухайн хичээлийн байранд хамаарах заагдсан аюулгүйн цэгт цугларсан.

Гурав дахь дохио дуугарахад аюулгүйн цэгт цугларсан хүмүүсийн мэдээллийг маягтын дагуу бүртгэн нэгтэгсэн.

Нийт сургуулийн хэмжээнд идэвх оролцоо сайн байсан бөгөөд хичээлийн 4-р байранд дүүргийн онцгой байдлыг ажилтнууд зохион байгуулалтын үйл ажиллагаатай танилцсан.

Мөн хичээлийн 4-р байранд Гамшгаас хамгаалах сургалтын төвийн 116 ангийн захирагчийн орлогч дэд хурандаа М.Цогтбаяр болон тус төвийн ажилтнууд сургалт зохион байгуулж, “Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах”, “Гамшгийн бэлэн байдлын үед хүн нэг бүрийн үүргэвч /аранз/-нд байвал зохих зүйлсийн талаарх” мэдээлэл, зааварчилгаа өгөв.

Оролцоог хичээлийн байруудаар: