Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн 65 жилийн ойн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү хурал нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгааны ажлыг дэмжих чухал арга хэмжээ болж, Дулаан, Цахилгаан, Шинэ сэргээгдэх эрчим хүч болон ахисан түвшний магистр, доктор оюутнуудын салбар хуралдаануудтайгаар зохион байгуулагдсан. Хуралд 80 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, 7 бүтээлийг оролцогчид ирүүлсэн байна.

Үндэсний бүтээн байгуулагч “Бүтээгч Монголын Төлөө” уриатай “МАК” ХХК хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллав. Энэ үеэр “МАК” ХХК ШУТИС-ийн ЭХИС-ийн 100 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, оюутнуудыг цалинтай үйлдвэрлэлийн дадлага хийх хөтөлбөр, судлаач багш нарт судалгааны ажлын тэтгэлэг олгох, хүний нөөцийн салбарт хамтран ажиллах зэрэг чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Магистр, Доктор оюутнууд
Дулааны салбарын бакалавр оюутнууд
Сэргээгдэх эрчим хүчний салбарын бакалавр оюутнууд
Цахилгааны салбарын бакалавр оюутнууд
Бүтээлийн үзэсгэлэн
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа