Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан батлуулсан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ЦАГААН АЛТ үндэсний хөдөлгөөний улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ. Энэ хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих хөндөлттэй зээлийг үндэсний үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын хэлбэрээр арилжааны 10 банкаар олгож эхлээд байна. Эдгээр банкнуудын эдийн засагч нарт ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, нэмүү өртгийн сүлжээний тухай мэдлэг олгох, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх зорилготой сургалтыг Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Монголбанкны хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтыг ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн багш доктор (Ph.D), дэд профессор Д.Батбаяр, ШУТИС-ийн харьяа ХҮСХХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Г.Батчимэг, “Булигаар” ХК-ны технологич инженер С.Оюунсүрэн нарын багш нар удирдан явуулсан.
“Ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, нэмүү өртгийн сүлжээ” сэдэвт мэдлэг олгох сургалтын үр дүнд банкны эдийн засагчдын салбарын талаарх мэдлэг 26-33 % нэмэгджээ. Сургалтад оролцогчид ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн технологи, нэмүү өртгийн тухай цэгцтэй мэдлэг олгосон энэ төрлийн сургалтыг дахин өргөн хүрээнд зохион байгуулах тухай санал хүсэлт өгсөн нь сургалт өндөр ач холбогдолтой гэдгийг харууллаа.




ШУТИС-ийн харьяа ХҮСХХ
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа