Манай геологийн салбарынхан хамтран зохион байгуулагчдын нэгний хуваар бүхий л ажилд идэвхтэй оролцлоо.Чуулганаар шийдвэрлэх асуудлууд, шинэхэн ололт, нээлт, амжилтын дүнгээс болон сургалт, семинар, явган аялал, оргил булаалдах тэмцээн зэрэг олон төрлөөр явагдлаа. Сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн Б.Уянга, Франц зэрэг гадаадын эрдэмтэн, судлаачид илтгэл мэдээлэл хийв. Нүүрс, алт, зэс, газрын тос, цацраг идэвхт, газрын ховор металлын асуудлууд анхаарлын төвд байлаа. “Хайгуулчин” сэтгүүлийн ээлжит /69/ дугаар хэвлэгдлээ. Оргил булаалдах тэмцээн Баянзүрх хайрханд болж манай сургуулийн геологи, геофизикийн оюутнууд эхний 3 байр эзэлж алт, мөнгө, хүрэл медаль хүртэв.т Профессор Ж.Ган-Очир ахлагчтай баг тэргүүлэв. “Голден хилл” ХХК нэрэмжит геологийн оюутны эрдэм шинжилгээний бага хуралд геологийн оюутан Г.Есөн-Эрдэнэ, С.Төрболд нар “Байдрагийн бүсийн Цахир-Уул орчим тархалттай хувирмал чулуулгийн петорологи ба зөөгдмөл цирконы U/Pb изотопын судалгаа” сэдвээр тэргүүн байр, Ч.Анхбаяр, Г.Ариунцэцэг нар “Жанчивлан бүрдлийн гранитоидын цирконы геохими” сэдвээр хоёрдугаар байр, О.Ижилмөрөн, Ж.Ундаръяа нар “Өмнөд Монголын эх газрын цэнгэг усны остракод ба биостратиграфи” сэдвээр дөрөвдүгээр байруудыг эзэллээ.
Уул уурхайн сайд Ц.Туваан
Итгэлийн хэсгээс
Гадаадын судлаач, эрдэмтэд
Оргил булаалдах тэмцээний ороолцогчид
Мэдээ бичсэн проф Д.Чулуун
2025-03-29
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа