Налайхын үйлдвэрлэл, технологийн парк хувьцаат компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор болон "Налайх Үйлдвэрлэл, Технологийн Парк" ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар нар 2025 оны 04-р сарын 02-ны өдөр гарын үсэг зурлаа.

Судалгаа, инновацын үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах зорилготой тус гэрээ нь 5 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд
- Паркийн урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг судалгаанд суурилан хамтран боловсруулах
- ШУТИС-иас Парк-ийн үйл ажиллагаа болон паркад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
- Паркт хөгжүүлж, бойжуулах боломжит технологи зүгшрүүлэлтийн ажил хамтран гүйцэтгэх
- Багш, судлаачид компанийн хамтарсан гарааны бизнес хөгжүүлэх
- Профессор багш, судлаачдын судалгааны ажлын үр дүнг хагас үйлдвэрлэлд турших, хөгжүүлэх
- Урт болон богино хугацааны сургалтууд зохион байгуулах
- Судалгаа шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хамтран зохион байгуулах зэрэг асуудлыг тусгаж талууд хамтрахаар болов.

Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд ШУТИС-иас Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албаны дарга Ц.Цоггэрэл, Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр болон холбогдох , "Налайх үйлдвэрлэл, технологийн парк" хувьцаат компанийн Дотоод хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан менежер Д.Ганзориг, Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Г.Ганцэцэг нар болон холбогдох төлөөллүүд оролцлоо. Арга хэмжээний үеэр судалгаа, инновацын 8 дугаар байранд байрлах багш, оюутны "MUST HUB" хамтын оффис болон судалгааны лабораториудын үйл ажиллагааг Инновац, бизнес түншлэлийн албанаас танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.

ШУТИС-Инновац, бизнес түншлэлийн алба
ШУТИС Япон улсын Олон Улсын Харилцаа, Хөгжлийг Дэмжих Нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ
“1 хувийн татвар – Нийгмийн хөгжилд” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Хятад хэлний “Гадаад хэл сурахуй ба AI” сэдэвт постер илтгэлийн уралдаан амжилттай боллоо
Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо