“Инженер, технологийн дээд боловсрол” (MJEED) төслийн хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ШУТИС-ийн багш, судлаачид Япон улсын их, дээд сургуульд зэргийн бус хөтөлбөрөөр дадлага хийж, туршилт, судалгааны ажил хийж гүйцэтгэсэн болон магистр, докторын сургалтыг амжилттай хамгаалж ирсэн залуу багш, судлаачдын судалгааны ажлын үр дүн, цаашид хэрхэн ажиллах ажлын төлөвлөгөө, тайланг дүгнэсэн нээлттэй хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Энэхүү тайлан хэлэлцүүлэгт зэргийн бус хөтөлбөрөөр 15 багш, докторын зэрэг хамгаалсан 8 багш, судлаачид илтгэл тавьж оролцлоо. Тус хэлэлцүүлэгт Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу төслийг амжилттай хэрэгжиж байгааг онцлоод төслөөс гарсан багш нарын хийж бүтээсэн, гарсан үр дүн сургуулийн хөгжилд чухал ач холбогдолтой гэсэн байр суурийг илэрхийлж багш, судлаачдад амжилт хүслээ.

Судалгааны ажлаа танилцуулан тайлан хэлэлцүүлэгт оролцсон нийт багш, судлаачдадаа цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилтыг хүсье.



Зохион байгуулагч: “ИТДБ” төслийн ШУТИС-ийн ажлын хэсэг
Хамтран зохион байгуулагч:
“ИТДБ” төсөл хэрэгжүүлэх нэгж (PIU)
“Asia SEED” зөвлөх баг
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа