Монгол, Оросын найрамдалын сарын ажлын хүрээнд ХБС-ийн Орос судлалын профессорын баг, орос хэл сонирхогч оюутнуудын “Звёздочка” клуб, ШУТИС-ийн “Русский центр”-тэй хамтран орос хэл түгээн дэлгэрүүлэх, сурах сонирхлыг дэмжих зорилгоор “Через тернии к звёздам” сэдэвт АХА тэмцээн 2012.10.23-нд зохион байгууллаа.
Тэмцээнд ШУТИС-ийн инженерийн ангийн оюутнууд орос хэл ба орос улсын уламжлал, түүх соёлын талаархи мэдлэгээ сорин, оюун ухаанаа уралдуулав.
Уг арга хэмжээнд нийт 125 гаруй оюутан оролцож А. Чинсэтгэл ахлагчтай баг I байр, А. Тэмүүлэн ахлагчтай баг II байр эзэлсэн бол хөгжөөн дэмжигчдийн дунд зохиогдсон тэмцээнд УУИС-ийн оюутан Х. Ууган- Эрдэнэ түрүүлж, ОХУ-ын талаар хамгийн сайн мэдлэгтэй оюутнаар БИАС-ийн оюутан Э. Нямрагчаа шалгарсан байна.


Эх оронч сэтгэлгээ, инженерийн мэдлэгийг хослуулсан ШУТИС-ийн “Оюутан цэргүүд”
ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв