2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр "Хөдөө аж ахуйн бирж" ТӨХХК-ны гүйцэтгэх захирал Х.Отгонбаяр тэргүүтэй тус биржийн албан хаагчид болон Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Ганбат, ТУЗ-ын гишүүн Ч.Энхтөр, нарийн бичгийн дарга Д.Энхсайхан нар ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Ноос, ноолуур судлалын салбар, Сорилтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ноос, ноолуурын итгэмжлэгдсэн лаборатори болон хүрээлэнгийн хийж гүйцэтгэж байгаа шинжлэх ухаан, технологийн судалгааны ажлуудын үр дүнг салбарын эрхлэгч Ц.Ганболд зочдод танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар уулзалт хийж ноос, ноолууран түүхий эдийг биржээр худалдаалахад анхаарах зүйлс, биржийн стандартыг шинэчлэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Хөдөө аж ахуйн биржийн удирдлага, алба хаагчид итгэмжлэгдсэн лабораторийн сорилт, шинжилгээг ноос, ноолууран ширхэгт, хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүнд хэрхэн гүйцэтгэж байгааг сонирхон, цаашлаад дэлгэрэнгүй сургалт авч хамтран ажиллахаар тохиролцов.
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн

ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
Нийслэлийн 29 дүгээр сургуулийн тусгай хэрэгцээтэй суралцагчдад Монгол хэл, бичгийн шалгалтад бэлтгэх зөвлөгөө өглөө
ШУТИС-ийн инженер Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2026” сургалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулав
ШУТИС үндэсний хүнс үйлдвэрлэлийн компаниудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа