“Эрдэнэсийн ангуучлал” хэмээх тэмцээн нь сонгосон сэдвийн хүрээнд оролцогчдод тусгай боловсруулсан асуудлын шийдлийг сэжүүрт мөрдлөгийн замаар хамгийн түрүүнд олж ялагч болох олон үе шат бүхий сонирхолтой, хөгжилтэй тоглоомын зарчмаар явагддаг уралдаан бөгөөд энэхүү Англи хэлээр дамжуулан мэдлэг чадвараа хөгжүүлэх аяныг Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургууль дээр 2025 оны 4-р сарын 4-18 хооронд хоёр долоо хоногийн хугацаанд ГХС-ийн багш Т.Цэнд-Аюуш санаачлан амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уралдаант арга хэмжээний зорилго нь оюутнуудын инженерийн мэдлэгийг өргөжүүлэх, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх арга замаар англи хэлний мэдлэг чадвараа сайжруулах практик орчныг бүрдүүлэхэд орших бөгөөд оролцогч бүр 10 үе шат бүхий сорилт даалгаврыг гүйцэтгэж авхаалж самбаа, мэдлэг чадвараа уралдуулан түрүүлж ялагч болж Супер шагналын эзэн болох юм.
Энэхүү аянд Өмнөговь аймаг дахь Технологийн сургуулийн 6 багш, төв ШУТИС-аас томилолтоор ирсэн 2 багш идэвхтэй оролцсон бөгөөд багш бүр нэг шат хариуцан оюутнаас инженерийн сэтгэлгээ, шийдэл, зөөлөн ур чадвар зэрэг олон сонирхолтой асуултыг бэлдэн хурд, техник сэтгэлгээг нь сорилоо.
Тэмцээнд нийт 100 орчим оюутан бүртгүүлж оролцсоноос Шоколадны ангуучлалын эхний 3 шатыг давсан эхний 20, бичиг хэргийн ангуучлалын 4-7-р шатыг давсан эхний 16 оролцогч тус бүр шагнал хүртсэн бөгөөд СУПЕР ШАГНАЛ-ын 8-10-р шатыг хамгийн түрүүнд амжилттай давсан 6 оролцогч багц номын ангуучлал шагналыг гардан авлаа.
1-р байр О.Угтахбаяр
1-р байр Э.Номчбаатар (Коосэн)
2-р байр Ц.Санжаасүрэн
3-р байр П.Азжаргал
Тусгай байр Э.Ууганбаатар
Тусгай байр А.Алтангэрэл
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль БНХАУ-ын “Харбины Технологийн Институт”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэд захирал Ян Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
ШУТИС-д MJEED төслийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиум зохион байгуулагдаж байна
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа