ШУТИС нь “Гамшигт Тэсвэртэй Дэд бүтцийн Эвсэл” (CDRI-Coalition for Disaster Resilient Infrastructure)-ийн "Дэд бүтцийн тэсвэртэй байдлын академик солилцоо" (IRX-Infrastructure Resilience Academic Exchange) хөтөлбөрийн хүрээнд Их сургуулиудын Консорциум (IRAX-UC)-ийн гишүүн болсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
ШУТИС нь тус Их сургуулиудын Консорциумын (IRAX-UC) гишүүн болсноор (IRAX) хөтөлбөрийн хүрээнд CDRI-ийн дэмжлэгийг авах, төслийн санал илгээх эрхтэй болно. Энэхүү санал илгээх эрх нь зөвхөн их сургуулиудын консорциумын гишүүдэд нээлттэй байх юм.
Мөн консорциум нь гамшигт тэсвэртэй дэд бүтцийн судалгаа, хөтөлбөр боловсруулах, чадавхыг бэхжүүлэх, багш, оюутан солилцоо зэрэг төрөл бүрийн үйл ажиллагааны хүрээнд консорциумын бусад гишүүн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж харна уу. Coalition for Disaster Resilient Infrastructure
Эрдэм Шинжилгээ, Технологи Хөгжүүлэлтийн Алба
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв