Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцын санаачилгаар ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн Хот байгуулалтын салбар болон Япон улсын Токиогийн их сургуулийн Инженерийн сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхим хооронд оюутан солилцох болон хамтарсан судалгаа, сургалтын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг (MOU) байгууллаа.
Санамж бичигт Монгол талаас “Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын Сургуулийн Хот байгуулалтын салбарын эрхлэгч профессор Э.Пүрэв-Эрдэнэ, Япон талаас Токиогийн их сургуулийн Инженерийн сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимийн профессор Акито Мураяама нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Хамтын ажиллагааны санаачилгыг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц анх дэвшүүлэн, хоёр сургуулийн хоорондын харилцааны эхлэлийг тавьж, бодит хамтын ажиллагаанд хүрэх замыг нээж өгсөн бөгөөд хот төлөвлөлт, архитектурын чиглэлээр суралцаж буй залуусыг олон улсын түвшинд хөгжүүлэх, мэргэжлийн боловсролыг чанаржуулах, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэх талаар дэмжин ажиллаж байна. Мөн тэрбээр хамтын ажиллагааны хүрээнд бакалавр, магистр, докторын түвшний оюутан солилцоо, багш, судлаачдын хамтарсан судалгаа, сургалт, дадлага, семинар, олон нийтэд зориулсан үзэсгэлэн, хэлэлцүүлэг зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Санамж бичиг байгуулснаар талуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, оюутан, багш, судлаачдын мэргэжлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах бөгөөд хоёр орны хотуудын жишээн дээр суурилсан судалгааг хамтран хэрэгжүүлэх, бодлого боловсруулагчид, мэргэжлийн холбоод, иргэдийг хамарсан төсөл санаачлах, хамтарсан боловсролын хөтөлбөр боловсруулах талаар санал солилцох суурь тавигдаж байгаа юм.
Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо
Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн дэмжлэг oлгож, хамтран ажиллах гэрээ байгууллаа
ШУТИС-ийн оюутны I байрны оюутнууд спортын 4 төрөлтийн наадам амжилттай оролцов
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа