Шинжлэх ухаан технологийн их сургууль БНХАУ-ын Шанхайн Зам тээврийн их сургуультай 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Нэг бүс нэг зам” хил дамнасан ухаалаг тээвэр, автомат жолоодлогын тээврийн хэрэгсэл, ногоон, түгжрэлгүй хот хамтарсан лаборатори байгуулах арга хэмжээг БНХАУ-ын Шанхайн Зам тээврийн их сургууль дээр зохион байгуулж, гэрээнд ректор Т.Намнан, Шанхайн Зам тээврийн их сургуулийн ректор Дин Күйлин нар гарын үсэг зурлаа. Тус гэрээний зорилго нь хоёр сургуулийн хооронд байгуулсан санамж бичигт тусгагдсан ажлуудыг бодитоор хэрэгжүүлж, хоёр улсын хил дамнасан ухаалаг тээврийн систем, автомат жолоодлогын тээврийн хэрэгслийн туршилт, баталгаажуулалт, техникийн стандарт, ухаалаг, ногоон хот, түгжрэлийн асуудлуудыг шийдвэрлэх олон талт чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Ректор Т.Намнан хоёр улсын хил дамнасан ухаалаг тээвэр, автомат жолоодлогын тээврийн хэрэгсэл, ногоон түгжрэлгүй хот зэрэг чиглэлээр хамтарсан лабораторийг түшиглэн судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсондоо таатай байгааг илэрхийллээ. Мөн инженер, технологийн чиглэлээр бакалавр болон ахисан түвшний хамтарсан хөтөлбөрүүд, богино хугацаагаар профессор, багш, оюутны солилцоо, зочин профессороор ажиллах, танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, тодорхой инженерчлэлийн чиглэлээр богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтууд зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгааг онцлон хэллээ.
БНХАУ-ын Шанхайн Зам тээврийн их сургуулийн ректор профессор Дин Күйлин Монгол улс, БНХАУ нь хил залгаа, олон жилийн түүхтэй нөхөрсөг хөрш улс юм. Шанхайн Зам тээврийн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаас хойш 2 жилийн хугацаанд тасралтгүй олон талаар хамтран ажиллаж ирлээ. Эдгээр ажлуудын нэг “Нэг бүс нэг зам” хил дамнасан ухаалаг тээвэр, автомат жолоодлогын тээврийн хэрэгсэл, ногоон, түгжрэлгүй хот хамтарсан лабораторийн гэрээг өнөөдөр үзэглэж байгаадаа талархаж байна. Цаашид тус хамтарсан лабораториор дамжин хоёр улсын боомтуудын сэргэлт, хил дамнасан ухаалаг тээвэр, автомат жолоодлогын тээврийн хэрэгсэл, ногоо, түгжрэлгүй хот зэрэг олон талын хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, боловсон хүчин бэлтгэх үйлсэд хамтран ажиллаж хоёр улсын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
БНХАУ-ын Шанхайн Зам тээврийн их сургууль нь 2025 оны байдлаар Дэлхийд QS эрэмбээр 45, азид 10 эрэмбэлэгдэж байна. Бид дэлхийд үнэлэгдэх өндөр мэдлэг чадвартай инженер, техникийн ажилтан бэлтгэдэг их сургууль юм.
Тус арга хэмжээнд БНХАУ-ын Шанхайн Зам тээврийн их сургуулийн Хөх хотын судалгааны хүрээлэнгийн захирал Дон Фанли Монгол улс, Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаас хойш бид хоёр улсын хил дамнасан боомтын ухаалаг, автомат жолоодлоготой систем, тоног төхөөрөмж, технологи нутагшуулах чиглэлээр нилээдгүй ажлуудыг эхлүүлсэн байна. Үүний нэг жишээ нь Бугат боомтод зургаан автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг туршилтаар явуулж байна.
Мөн БНХАУ-ын Шанхайн Зам тээврийн их сургуулийн дэргэдэх Шанхайн ухаалаг, холбогдсон тээврийн хэрэгслийн судалгаа хөгжүүлэлтийн төв ХХК-тай цаашид “Нэг бүс нэг зам” хил дамнасан ухаалаг тээвэр, автомат жолоодлогын тээврийн хэрэгсэл, ногоон, түгжрэлгүй хот хамтарсан лабораторийг түшиглэн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөөг ярилцаж тогтлоо.
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.
“Нэг бүс нэг зам” хил дамнасан ухаалаг тээвэр, автомат жолоодлогын тээврийн хэрэгсэл, ногоон, түгжрэлгүй хот хамтарсан лаборатори байгуулна
“Олон улсын шинжлэх ухааны мэдээллийн сангийн ашиглалт, түүний санхүүжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа