ШУТИС болон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд инженер, технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад шинэ технологи, инновац хөгжүүлэх мэдлэг, ур чадвар, дадлыг олгох, инженерийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор FAB-LAB зарчмаар ажиллах "Жазари” лаборатори байгуулах төслийг хэрэгжүүлж байна.
Энэхүү шинэ лаборатори нь Турк улсаас нийлүүлсэн 3D принтер, 3D сканер, лазераар зүсэгч машин, CNC машин, токарийн машин, компьютер, робот сургалтын иж бүрдэл болон бусад шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
Уг төслийн хүрээнд дээрх орчин үеийн тоног, төхөөрөмж, багажаар тоноглогдсон “Жазари” лабораторийг үр дүнтэй ашиглах зорилгоор ТИКА-аас томилогдсон Туркийн мэргэшсэн 2 сургагч багш Монгол улсад ирж ажиллан ШУТИС болон бусад сургуулийн 15 багш, 5 оюутан зэрэг нийт 20 хүнд 2 долоо хоногийн хугацаанд хэрэглээний сургалт, дадлагыг 2025 оны 5 дугаар сарын 19-30 өдрүүдэд зохион байгуулав. Сургалтад оролцогчид нь дизайны 3D CAD загвар босгох, 3D принтерээр, CNC болон лазераар зүсэгч машинаар хэвлэх, роботын болон мехатроникийн хэрэглээний талаар онолын мэдлэг, мэдээлэл бүхий сургалтыг дадлагын ажлуудын хамт хийсэн.
Сургалтыг амжилттай дүүргэсэн төгсөгчдөд сертификат гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Т.Намнан, БНТУ-аас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Башак Гэнч Юксэл, ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Али Муслу нар болон ШУТИС-ийн профессор, багш нар, оюутнууд оролцов.




Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа