2025 оны зургадугаар сарын 19-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Онцгой байдлын ерөнхий газар хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт ШУТИС-ийн ректор, профессор Т.Намнан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар гарын үсэг зурав.
Санамж бичигт гамшгаас хамгаалах чиглэлээр шинэ, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, судалгаанд суурилсан бүтээгдэхүүн, шийдэл, программ хангамж, дэмжих хэрэгслийг хөгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх, ОБЕГ-ын алба хаагчдыг ШУТИС-ийн холбогдох сургуулиудын урт, богино хугацааны сургалтын хөтөлбөрт хамруулах, “Гамшгаас хамгаалах менежмент” хичээлийн багш нарыг чадавхжуулж, арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг олон чиглэлд хамтран ажиллахаар тусгасан.

Түүнчлэн, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгийг олон нийт, алба хаагчдад түгээх, гамшгийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулна.
Энэхүү хамтын ажиллагаа нь ОБЕГ-ын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр монгол инженер, үндэсний эрдэмтдийн шинжлэх ухаанд суурилсан шилдэг шийдлүүдийг хөгжүүлэх, боловсрол, шинжлэх ухааны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд чиглэсэн бэлэн байдлын сургалтыг өргөжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулахуйц Төр - Их сургуулийн хамтын ажиллагааны сайн жишиг бий болгох чухал ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа