
Азербайжан улсын нийслэл Баку хотноо 2025 оны 6 дугаар сарын 28–29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Baku Gym for Challenge–2025” олон улсын нийтийн гимнастикийн тэмцээнд ШУТИС-ийн ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхмийн багш нарын баг амжилттай оролцож, “Эрүүл мэндийг дэмжих, хөгжөөн дэмжигчдийн төрөл”-д 1-р байр эзэлж, Алтан медаль хүртлээ.
Тус тэмцээнд:
Азербайжан, Словак, Уганда, ОХУ, Румын, Монгол Улс зэрэг 6 орны
Нийт 58 баг, 700 гаруй тамирчид ур чадвар, эвсэл уян налархай байдал, бүтээлч үзүүлбэрээр өрсөлдсөн юм.
ШУТИС-ийн баг нь эрүүл мэнд, бие бялдрын идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг тэмцээнд өөрийн сургалтын, мэргэжлийн чадамжийг олон улсын түвшинд харуулсан нь бахархалтай үйл явдал боллоо.
Амжилт гаргасан ХШУС-ийн БТСТ-ийн хамт олонд баяр хүргэе!
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв