Монгол улс дахь Бүгд Найрамдах Франц Улсын элчин сайд, хатагтай Коринн ПЭРЕРА нь ШУТИС-ийн ректор Т.Намнанг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ректор Т.Намнан ШУТИС-ийн бүтэц, сургалт, судалгааны онцлох мэдээллийг хүргэхийн зэрэгцээ өндөр технологийн салбарын боловсон хүчин бэлтгэх, хамтарсан хөтөлбөр, багш судлаачдын богино хугацааны болон зэргийн сургалт, хамтарсан судалгаа, инновацийн хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Элчин сайд Коринн ПЭРЕРА Францын их сургуулиуд болон ШУТИС-ийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа шинжилгээ, инновац технологийн систем хөгжүүлэх чиглэлд ойрын хугацаанд хамтран ажиллахад Элчин сайдын яамны зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь ШУТИС-ийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны хөгжилд нэн шаардлагатай инженерүүдийг бэлтгэх, дэлхийд тэргүүлэгч технологийг нэвтрүүлэх, цаашдын тодорхой салбарууд дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах эхлэлийг тавилаа.

“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв