Saxon Science Liaison Office Mongolia
“Герман улсад суралцахад юуг анхаарах вэ?” сэдэвт семинар
Та бүхнийг ШУТИС-ийн “Материал судлалын төв” болон ХБНГУ-ын “Саксон мужийн шинжлэх ухааны хамтын ажиллагааны газар” хамтран зохион байгуулж буй “Герман улсад суралцахад юуг анхаарах вэ?” сэдэвт семинарт оролцохыг урьж байна.
Тус семинарт ХНГУ-ын Фрайбергийн уул уурхайн академи, техникийн их сургуулийн олон улсын харилцааны албаны харилцаа холбооны координатор, “Фрайбергийн техникийн их сургууль, академийн залуу судлаач” холбооны сургагч багш Х.Катрин болон Саксон мужийн шинжлэх ухааны хамтын ажиллагааны газрын төлөөлөгч Д.Болормаа, Фрайбергийн уул уурхайн академийн төгсөгчид оролцож Герман улсад суралцахад бүрдүүлэх материал, нөхцөл, суралцах хугацаанд юуг анхаарах талаар мэдээлэл өгч сонирхсон асуултанд хариулна.
Семинар нь:
Хэзээ: 2025 оны 9 сарын 18-ний өдөр 9 цагт
Хаана: ШУТИС-ийн төв номын сангийн 405 тоот
Оролцох хүсэлтэй байгаа хүмүүс 2025 оны 9 сарын 17 хүртэл доорх хаягаар бүртгүүлнэ үү.
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв