ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологи тэнхимийн багш нар болон АНУ-ын Фулбрайтын мэргэжилтний хөтөлбөрөөр ирсэн доктор Ачал Гаргийн хамт 1991 оны төгсөгч Д.Баясгалангийн бүтээн байгуулалтын нэг эрчим хүчний салбарт сүүлийн 40 жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа. Бүтээн байгуулалт нь Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станц, 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг цогц байгууламжаас бүрджээ. Агаарын хөргүүрийн конденсатор, ялгаруулах утааны хий хамгийн бага эргэлтэт буцамтгай үет зуух зэрэг нь байгаль орчинд ээлтэй технологитой хамгийн орчин үеийн цахилгаан станц болсныг харуулж байна.

Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн барьж буй 600МВт-ын цахилгаан станцын эхний 150 МВт-ын үйлдвэрийн блок өнгөрсөн жил ашиглалтад орж 350 сая кВт эрчим хүч үйлдвэрлэж, Улаанбаатар хотын төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлээд байгаа юм байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок энэ онд ашиглалтад орж 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой юм.


Мөн нүүрсний уурхайн нүүрсний давхаргын дээрх газрын доорх ус болон нүүрсний давхаргын шүүрлийн усаар 10 нуур үүсгэж байгаль орчинд дорвитой нөлөө үзүүлжээ. Д.Баясгалангийн ангийн багш Монгол Улсын гавьяат багш М.Алей, Ардын багш Н.Батсүх нар шавиараа болон түүний багийн чадварлаг залуучуудын бүтээн байгуулалтаар бахархаж буйгаа илэрхийллээ.
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа