ОУ-ын Гимнастикийн Холбооноос Австри улсын Куфштейн хотноо Аэробик гимнастикийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 2012 оны 10 дугаар сарын 23 – 29-нд болж 19 орны 500 гаруй тамирчид хүч сорилоо. НТС-ийн БТСТ-ийн багш ОУХМ Г.Ерөөлбат дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид “Степ” аэробикийн төрөлд тэргүүн байранд шалгарч Алтан медаль, Цомын эзэд боллоо.

Энэ нь 2012 оны 6-р сард Болгар улсын Софи хотноо зохион байгуулагдсан Аэробикийн Дэлхийн аварга шалгаруулах XII дахь удаагийн тэмцээнээс манай баг тамирчид “ Степ”-ийн төрөлд Хүрэл медаль хүртэж төрийн далбаагаа мандуулсан бахдам амжилтын үргэлжлэл болохын зэрэгцээ 2013 оны 7 дугаар сард Колумбийн Кали хотноо зохиогдох “ДЭЛХИЙН ТОГЛОЛТ”-нд оролцох эрх авсан юм.
Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож амжилтаа ахиулсан явдал нь манай баг тамирчдад томоохон сорилго болж Дэлхийн хүчирхэг багуудын эгнээнд зүй ёсоор багтлаа.
Энэ амжилт нь манай сургуулийн төдийгүй Монголын спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн үйл явдал юм.
Тэмцээнд өндөр амжилт гаргасан багш, оюутнууддаа ажил хөдөлмөр, сурлага, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
НТС-ийн БТСТэнхим
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
“Мөрөөдлөө гэрэлтүүлье” хятад хэл соёлын өдөрлөг
"Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир" лекц боллоо
ШУТИС-ийн 2026 оны Хамтын гэрээ батлагдаж хүчин төгөлдөр боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв