ШУТИС-ийн нэгдүгээр курсийн оюутнуудад чиглэсэн “Хөгжлийн хөтөлбөр”-г бүрэлдэхүүн сургууль бүр удирдамжийн дагуу уулзалт, танилцуулга-orientation, Амжилттай суралцахад чиглэсэн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд "Thanks student" клубийн оюутнууд нэгдүгээр курсийн оюутнуудад "Таны санхүүгийн мэдлэгт" лекцийг амжилттай зохион байгууллаа.

Лекцийн үеэр оюутнуудад хувийн санхүүгээ хэрхэн зөв удирдах, төсөв төлөвлөлт хийх, хуримтлал үүсгэхийн ач холбогдол, боловсролын зээлийн сан, гадаад, дотоод тэтгэлгийн талаарх мэдээллийг болон өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй мэдлэг, зөвлөмжийг клубийн оюутнууд өөрсдийн туршлага дээр тулгуурлан хуваалцлаа.

Уг арга хэмжээ нь шинэхэн оюутнуудад санхүүгийн зохистой хандлагыг төлөвшүүлэх, хариуцлагатай хэрэглээг дэмжих зорилготой бөгөөд оролцогчид өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж, чөлөөтэй асуулт тавьж зөвлөгөө авлаа.
Цаашид нэгдүгээр курсийн оюутнууддаа хөтөлбөрийн хүрээн дэх “Харилцаа хандлага” сургалт, “Хотын соёл, стандарт” аяны арга хэмжээ, “Эрүүл зөв зохистой хооллолтын талаарх сургалтуудыг Оюутны үйлчилгээний нэгдсэн хуанлид тусгагдсан хуваарийн дагуу хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
Хөтөлбөр хэрэгжүүлэхэд нэгдүгээр курсийн зөвлөх багш нар оюутнууддаа мэдээллийг хүргэн, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.
Оюутны үйлчилгээний алба
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа