БНСУ-ын Сөүлийн үндэсний шинжлэх ухаан технологийн их сургуультай (SeoulTech)
2+2 хөтөлбөрийн гэрээг шинэчлэн баталлаа.
2025 оны 9 дүгээр сарын 24-нд Сөүлийн үндэсний шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректор Ким Донхван тэргүүтэй төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа.
ШУТИС-ийн талаас Ректор Т. Намнан, Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н. Эрдэнэхүү, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р. Бадмаанямбуу, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н. Пүрэвдорж, Менежментийн сургуулийн захирал Г. Баттүвшин болон холбогдох профессор, багш нар оролцож, хоёр тал хамтарсан хөтөлбөрийн гэрээг шинэчлэн баталлаа.
Энэхүү гэрээ нь ШУТИС-ийн Менежментийн сургуулийн Бизнесийн удирдлага хөтөлбөр болон Механик инженер, тээврийн сургуулийн Механик инженерчлэл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн дагуу 2025 онд Бизнесийн удирдлагын хөтөлбөрийн 8, Механик инженерийн хөтөлбөрийн 1 нийт 9 оюутан Солонгост суралцахаар явсан бөгөөд өмнөх жилүүдэд Бизнесийн удирдлагын хөтөлбөрөөр 2 оюутан амжилттай төгсч, хос диплом эзэмшсэн байна.
Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд ШУТИС-д эхний хоёр жилийн хугацаанд ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэшлийн хичээлээс нийт 65 кредит, түүнчлэн 36 кредитийн солонгос хэлний сургалтыг дүүргэнэ. Үүний дараа Сөүлийн үндэсний шинжлэх ухаан технологийн их сургуулийн солонгос хэлний шалгуур болон ярилцлагад тэнцсэн тохиолдолд Солонгост дахин 65 кредит үзэж, нийт 130 кредит эзэмшсэнээр хоёр сургуулийн хос диплом авах боломжтой юм.
Уулзалтын үеэр дараах асуудлуудыг хэлэлцэв:


Гадаад харилцааны алба
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа