Байгууллагын чадавх бэхжүүлэх, сургалт явуулах, хамтарсан судалгаа эхлүүлэх, хөтөлбөр боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор АНУ-ын Төрийн департаментын Фулбрайтын мэргэжилтний хөтөлбөр хэрэгждэг билээ. АНУ-ын их, дээд сургууль, судалгааны байгууллагын багш, судлаач, мэргэжилтнүүд богино хугацаанд гадаадын их дээд сургууль, боловсролын болон төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, судалгааны төвүүдэд ажилладаг.

Агуулагч чулуулгийн шинжээс хамаарч газын доорх усны найрлагын өөрчлөмтгий байдлыг судлах лаборатори байгуулах, сургалтын болон судалгааны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор ШУТИС-ийн ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимд усны бохирдол, түүний цэвэрлэгээгээр мэргэшсэн доктор Ачал Гарг 2025 оны 8-р сарын 25-аас 9-р сарын 25-ны хооронд 1 сарын хугацаатай ажиллаа. Тэрээр ашиглахад хялбар зөөврийн 4 багаж хандивлаж, “Газрын доорх усны чанарын хяналт ба сорьц авах арга зүйн сургалт”-д усны бохирдол, чанарын баталгаажуулалтын талаар хичээл оров. Мөн бакалаврын түвшний Гидрогеохими хичээлийг орж, олон нийтэд зориулж “Усны бохирдол түүнийг цэвэршүүлэх арга” сэдвээр илтгэл тавилаа. Нээлттэй семинарт ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Герман-Монголын хамтарсан технологийн дээд сургууль, ГУУС-ийн багш ажилтан, оюутнууд идэвхтэй оролцлоо.


Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа