ШУТИС-д MJEED төслийн хэрэгжилтийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиумын 2025 оны 10 сарын 01-ний өдрийн нэг онцлох үйл явдал нь ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль (ХШУС) болон Япон улсын Кумамoто Их Сургуультай хамтарсан “Хэрэглээний Математик” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа байлаа.
Тус үйл ажиллагаанд ШУТИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н. Эрдэнэхүү болон Кумамoто их сургуулийн Профессор Yasuyuki Morita нар “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” хамтарсан бакалаврын хөтөлбөрийн гэрээг үзэглэв.

“ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын хамтарсан хөтөлбөр нь 2026-2027 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ. Элсэгчид нь ШУТИС-д 2.5 жил суралцсаны дараа тодорхой шалгуур хангасан суралцагчид Кумамото их сургуульд үргэлжлүүлэн 2 жил суралцан, Кумамото их сургууль болон ШУТИС-ийн хос дипломтой төгсөнө. Хэрэглээний математик хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр болон гэрээг боловсруулах нөр их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ШУТИС-ийн санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В. Өлзийбаяр, Математикийн тэнхимийн дэд профессор Г.Батцэцэг, профессор Б.Очирбат, профессор Д.Нямсүрэн, ахлах багш Т.Гэрэлтуяа, математикийн тэнхимийн профессор багш нарт болон Кумамото их сургуулийн профессор Naoyasu Kita нарт гүн талархал илэрхийлье.

ХШУС-ИЙН ЗАХИРГАА
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа