Монголын геологийн алба үүсч хөгжсөний 86, эх орондоо геологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 65 жилийн ой–Геологичдын өдрийг тохиолдуулан “Докторуудын судалгааны нутгаар” нэртэй геологичдын аялал-экскурс Горхи–Жанчивлангийн хүдрийн дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.

Аяллыг Монголын геологийн холбооны гүйцэтгэх захирал М.Ариунболд, “Мөнхийн вулкан” ХХК-ийн ерөнхий захирал, зөвлөх геологич С.Мөнхбадрах нар хөтлөн явуулсан бөгөөд ахмад, дунд үеийн геологичид, ШУТИС болон МУИС-ийн геологийн ангийн оюутнууд оролцлоо.

Оролцогчид эрэл, хайгуул, ашиглалт хийж буй геологичидтой уулзан, геологи-ашигт малтмалын сонирхолтой илэрц, цэгүүдтэй танилцаж, мэргэжлийн мэдлэг, туршлагаа бодитоор нэмэгдүүлэх боломж олгов.

Аяллын үеэр манай багш, оюутнуудын 50 шахам жилийн өмнө зохиосон 1:50,000 хэмжээст геологийн зургийн судалгааны ажлыг дурсамж болгон хуваалцаж, гавьяат багш доктор, профессор Г.Ухнаа, Ж.Ган-Очир, Д.Чулуун, геологийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Б.Алтанзул, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор, профессор С.Жаргалан, доктор С.Оюунбат нар өөрийн судалгааны үр дүнгээ танилцуулсан нь оюутнуудад онол, практикийг хослуулсан бодит сургалт болсныг оролцогчид онцлон тэмдэглэв.



Д.Чулуун
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа