Тус хүрээлэнгийн Ноос ноолуурын итгэмжлэгдсэн лабораторийн шинжээч, эрдэм шинжилгээний ажилтнууд 2025 оны 10-р сарын 07-ноос 12-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотын ноос, ноолууран нэхмэл эдлэлийн үйлдвэрлэл туршилтын төвд зочилж үйлдвэрлэлийн болон бүтээгдэхүүний хяналтын лабораторийн тоног төхөөрөмж, үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. Энэ үйл ажиллагааг зохион байгуулахад Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо дэмжлэг үзүүлж ӨМӨЗО-ны Ноолуурын холбоо удирдлага хүрээлэнгийн судлаачдыг хүлээн авч уулзав.
Түүнчлэн Ордос хотод ӨМӨЗО-ны хөвөн, ноолуурын группийн үйлдвэрийн цогцолборт Хятадын олон улсын худалдааг дэмжих зөвлөл, Худалдаа хамтын ажиллагааны газрын урилгаар хүрээлэнгийн судлаачид очиж үйлдвэрийн түүхэн замнал, үйл ажиллагаатай танилцав.



Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв