2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын сангийн нээлтийн үеэр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургууль, Нийслэлийн Багануур дүүрэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нар гарын үсэг зурсан бөгөөд сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвихад хамтран оролцох, хамтарсан төсөл, хөтөлбөр, судалгааны ажил хэрэгжүүлэх болон бусад чиглэлүүдээр хамтран ажиллахаар болсон юм.

ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургууль нь 2020 оноос хойш Нийслэлийн Багануур дүүрэгтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд ШУТИС-ийн баг судлаачид Багануур дүүргийн нутаг дэвсгэрт шинэчлэн хийсэн бүртгэл, судалгааны үр дүнд 6 түүхэн үед холбогдох 43 дурсгалт газрын 341 дурсгалыг шинээр илрүүлэн бүртгэж, дүүргийн соёл, түүхийн өвийг хадгалан хамгаалах чухал суурийг тавьсан билээ. Түүнээс хойш 2022, 2025 онуудад Багануур дүүргийн ЗДТГ-ын дэмжлэгээр Тариан Булагын Хүннүгийн дурсгалт газарт археологийн малтлага судалгаа явуулаад байна.
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа