Уг сургалтад 2000 гаруй оюутан оролцож, гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл авсан. Сургалтыг цагдаагийн албаны мэргэжилтнүүд оюутнуудад аюулгүй байдал, хэв журам сахих, өөрийгөө болон бусдыг хамгаалах арга замуудыг тайлбарлаж, асуулт хариулт, харилцан ярилцаж сонирхолтой хэлбэрээр зохион байгуулсан.
ШУТИС болон цагдаагийн байгууллага хамтран олон нийтийн дунд гэмт хэрэг, мансууруулах бодисын хор уршгийг бууруулах, залууст зөв үлгэр дуурайлал болох зорилготой энэ төрлийн сургалт, лекцийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаад цагдаагийн байгууллага талархал илэрхийллээ.
Энэ сургалт нь оюутнуудын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг албаныхан онцлов. Тус сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан НХС-ийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн багш нартаа талархал илэрхийлье.



ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа