2025 оны 10-р сарын 16
Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) нь “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд байгуулагдсан Их, дээд сургуулиудын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны холбоо (International University Network of the Belt and Road Countries, IUNRC)-ын гишүүн байгууллага юм. Энэхүү холбоо нь дараах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:
Эдгээр зорилгын хүрээнд ШУТИС-ийн проректор Р.Бадмаанямбуу тэргүүтэй профессор багш нар 2025 оны 10-р сарын 13–16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Чуньчин Их Сургуульд (Chongqing University) албан айлчлал хийв.
Айлчлалын үеэр талууд “Бүс ба Зам” хамтарсан лаборатори байгуулах, хамтын ажиллагааны санамж бичиг (MoU) байгуулах, инженер, технологийн чиглэлээр эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар өргөн хүрээтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү айлчлал нь хоёр их сургуулийн инженерийн болон технологийн салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, оюутан, судлаачдын солилцоог өргөжүүлэх, хамтарсан төсөл, инновацийн санаачилгыг идэвхжүүлэх чухал алхам болсон юм.
Чуньчин Их Сургуулийн дэд захирал Ли Жянь ШУТИС-ийн профессор багш нарыг 10-р сарын 14-нд хүлээн авч тус сургуулийн “Double First-Class University” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, хөгжлийн чиглэл, олон улсын хамтын ажиллагааны ололтыг танилцууллаа. Тэрээр салбар хоорондын судалгаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа салхи, сэргээгдэх эрчим хүчний үр ашигтай ашиглалт, хэт хүйтэн уур амьсгалын инженерчлэл зэрэг чиглэлд хамтран ажиллах саналыг дэвшүүлэв.
ШУТИС-ийн проректор Р.Бадмаанямбуу Монголын инженер, технологийн боловсролын онцлог, сургалт-судалгааны тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж, шинэ сэргээгдэх эрчим хүчний хөгжил, тогтвортой дэд бүтцийн барилга байгууламж, оюутан, багш нарын солилцоо зэрэг салбарт хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийллээ. Талууд уулзалтын төгсгөлд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах болон “Бүс ба Зам” хамтарсан лаборатори байгуулах асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрэв.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:
ШУТИС-ийн зүгээс:
Чуньчин Их Сургуулийн зүгээс:
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнүүд:
ШУТИС-ийн профессор багш нар Чуньчин Их Сургуулийн түүхийн музей, инженерийн факультетийн байр, Wenzi Zhai (文字斋) зэрэг түүхэн, соёлын чухал байгууламжтай танилцаж, сургуулийн түүх, соёлын өвийг судаллаа.
10-р сарын 14-нд Барилгын инженерийн сургуулийн “Уулын бүсийн барилгын аюулгүй байдал ба уян хатан байдлын үндэсний гол лаборатори”-той танилцав. Үүний дараа “Бүс ба Зам” хамтарсан лаборатори байгуулах бэлтгэл ажлын уулзалт болж, лабораторийн зорилго, судалгааны чиглэл, бүтэц, хэрэгжилтийн төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Энэхүү лаборатори нь шинэ эрчим хүчний хөгжил, инженерийн уян хатан байдал, “Бүс ба Зам” дагуух орнуудын шинжлэх ухаан, инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
10-р сарын 15-нд IUNRC-ийн хүрээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурал дээр профессор Х.Сарангэрэл “Нарны эрчим хүчний үйлдвэрлэлтэд нөлөөлөх хүчин зүйлүүд”, дэд профессор Э.Мөнхтуяа “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бодлого, чиг хандлага” сэдвээр илтгэл тавив. Хурлын үеэр Чуньчин Их Сургуулийн эрдэмтэд судалгааны төслүүдийн үр дүнгээ танилцуулж, хамтын судалгааны чиглэлүүдийн талаар санал солилцов. Өдрийн турш төлөөлөгчид Чуньчин Их Сургуулийн Шинжлэх ухааны хотын кампус-ын орчин, лаборатори, оюутны инновацийн төв, инженерийн болон спортын байгууламжуудтай танилцлаа. Спортын төвд Биеийн тамирын сургуулийн дэд профессор, 2012 оны Лондонгийн олимпийн аварга Ли Шюэрүй-тэй уулзаж, оюутнуудын бэлтгэл сургалт, хичээлийн орчныг сонирхов.
Энэхүү айлчлал нь Монгол, Хятадын инженер, технологийн боловсролын салбарт харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, эрдэм шинжилгээ, инновацийн түншлэлийг шинэ шатанд гаргасан онцлох үйл явдал боллоо.
Талуудын хамтын хүчин чармайлтаар “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд шинжлэх ухаан, технологийн хамтарсан лаборатори, судалгааны төсөл, хүний нөөцийн солилцоо өргөжих боломж бүрдэж байна.
Улсын оюутны математикийн олимпиад
Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй танилцав
ШУТИС-ийн багш Дэлхийн медальтан боллоо
ШУТИС-ийн проректор, профессор багш нар БНХАУ-ын Чуньчин их сургуульд айлчилж, “Бүс ба Зам” хамтарсан лаборатори байгуулахаар тохиров
Олон улсын Нээлттэй боловсролын өдөрлөг зохион байгуулагдлаа