Бадрах Энержи ХХК-ийн нэрэмжит Оюутны математикийн анхдугаар олимпиадыг 2025 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд ШУТИС-ийн ХШУС-ийн Математикийн тэнхимээс амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиадад ШУТИС, МУИС, АШУҮИС, МУБИС, ХААИС, МГТИС, СЭЗИС, ШМТК, Монгол дах Америк сургууль болон Этүгэн Их сургуулийн 396 оюутан оюун ухаан, математик сэтгэлгээгээ сорин оролцлоо. Олимпиадын I даваанаас шалгаран II даваанд оролцсон 100 оюутанд Бадрах энержи ХХК-ний зүгээс гарын бэлэг гардуулав. Олимпиадын эхний байруудыг МУИС, ШУТИС болон МУБИС-ийн оюутнууд эзэллээ.

|
Байр |
Овог нэр |
Сургууль |
Шагнал |
|
I байр |
А.Энхтайван |
МУИС |
1 жилийн сургалтын төлбөр 100% |
|
II байр |
Б.Цогтгэрэл |
ШУТИС, МХТС |
1 жилийн сургалтын төлбөр 75% |
|
III байр |
Ж.Баярсайхан |
МУБИС, МБУС |
1 жилийн сургалтын төлбөр 50% |
Тусгай байранд 35 оюутан шалгаруулан өргөмжлөл дотоодод аялах эрхийн бичгээр шагналаа. Тус олимпиад нь их, дээд сургуулиудын 1, 2-р курсийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.

Нийт оролцогч оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье. Олимпиадыг зохион байгуулах комисс бодлого сонголт болон зохион байгуулалтыг өндөр түвшинд явуулсанд талархал илэрхийлье.
ХШУС, Математикийн тэнхим
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа