2025-10-22 ны өдөр ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургууль, Унгар улсын Унгар судлалын хүрээлэнтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт НХС-ийн захирал доктор, дэд профессор Я.Төгөлдөр, Унгарын судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Маколди Миклуш нар гарын үсэг зурсан ба Унгарын талаас Унгар улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай доктор, Борбала Обрушанский, Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулиас эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Л.Амартүвшин, Түүх-Соёл аялал жуулчлалын салбарын эрхлэгч доктор, дэд профессор Д.Наранцацрал, ахлах багш доктор, дэд профессор Д.Хатанбаатар, ахлах багш С.Болормаа, ерөнхий нягтлан Д.Төмөрөө нар байлцлаа.


Талууд эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээс гадна соёлын өвийн сэргээн засварлах болон лабораторийн судалгааг хамтран хийхээр тохиролцсон ба эхний ээлжид ШУТИС-иас хэрэгжүүлж буй “Ямаан ус”-ны Хүннүгийн язгууртны булшны судалгаа төслийн үр дүнд олдсон хүний ясны дээжүүдэд он цаг, генетик, изотопын судалгааг хамтран хийхээр тогтоод байна. Цаашлаад Ямаан усны 46-р булшнаас илэрсэн төмөр тогоог сэргээн засварлах ажлыг Унгар судлалын хүрээлэнд хийлгэхээр тохиролцлоо.
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа