ШУТИС бол монголын нийгэмд инженер, технологи, менежментийн ухааны эрдмийн нөлөө бүхий хамт олон. Салбар дундын шинжлэх ухаануудын торгон солбилцол дээр тогтвортой хөгжлийг зорилтууд хэрэгжих боломжтой энэ үед спортоор “эв нэгдэл”-ийг хангах нэгэн үйл явдал Менежментийн сургуулийн үйлдвэрчний эвлэлээс санаачлан зохион байгууллаа. Саяхан бүтцийн өөрчлөлт хийж шинэ хамт олон болсон учраас дотоод эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Эв нэгдэл 2025” спортын арга хэмжээг 10 сарын 23-нд таван төрлөөр зохион байгуулав. Багуудыг зохион байгуулахдаа уламжлалт тэнхим, захиргааны гэх мэтээр бус харин бие бялдар, жендерийн тэнцвэртэй байдлаар бүрдүүлж шар, хар, улаан, цагаан гэх мэтээр өнгөөр нь нэрлэсэн байлаа.

Тэмцээнд оролцогч багш, ажилтнууд хоорондоо ойртон дотносож, нэгэн зорилгын төлөө спортын амтыг мэдэрсэн зугаатай өдрийг өнгөрүүлэв. Тэмцээний нэг онцлог нь маш эв найртай, ямар ч “агресив” тэмцэлдээнгүй болсон учраас нэг ч тамирчин гэмтэж бэртээгүй байсан нь онцлог юм. Ахмад гавьяатууд Х.Пүрэвдагва, Г. Батхүрэл багш нар ширээний теннис, шатрын тэмцээнд хүч сорин залуучуудтай эн тэнцүү өрсөлдөж байсан бахархалтай байлаа.

Эв нэгдлийг бэхжүүлэхэд спортын хүч, нөлөөг асар их. Хүний нөөц, байгууллагын дотоод соёлын чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг мэргэжилтнүүдийн энэ санаачилгыг нийт ШУТИС даяар туршин нэвтрүүлж, хамт олныг стратегийн зорилгодоо хүрэхэд нь түүчээлэх боломжтойг “эв нэгдэл” спортын арга хэмжээ харуулж байна.

2024. 10.23
Мэдээлэл бичсэн: Менежментийн сургуулийн ҮЭ, багш М. Сарантуяа, Ч.Баасандаш
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа