Аялалд ахмад, дунд үеийн геологичид МУИС, ШУТИС -ийн геологийн ангийн оюутнууд оролцов, Аяллыг Монголын геологийн холбоо Б.Төмөрхуяг, Ариунболд хамтран зохион байгуулав.

Аялал төв талбайгаас гараагаа эхлэв.

2025.10.25 “Цэцээ гүний оргил”
Аяллын сонирхолтой үр бүтээлтэй болгох үүднээс GPS болон геологийн компосоор өгөгдсөн байршлыг тогтоож, нуусан зүйлийг олох тэмцээн сонирхолтой боллоо.

Тэмцээнд оролцож байр эзэлсэн оюутнуудад ном дурсгалын зүйл гардуулав.
Монголын эмэгтэй геологичдын тэргүүн докторант Б.Ундармаа, Монголын баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч доктор профессор Б.Чинзориг, Дорнод монголын хайгуулчдын холбооны тэргүүн зөвлөх геологич Л.Оюунтуяа зэрэг эрхэм хүмүүс аялалд оролцлоо.


Аяллын зам цас, мөстэй байсан ч аялагчдад саад болсонгүй

Дорнод монголын хайгуулчдын холбооны тэргүүн зөвлөх геологич Л.Оюунтуяа
хүрэлцэн ирлээ.

Тэмцээнд үеэр халуун кофе, цай, аарцаар дайлсан Монголын геологийн холбооны хамт олондоо талархал илэрхийлье.
Д.Чулуун
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа